Сагсанд (0) бараатай
   Bayshop Ачаа тээвэр  &  Зууч Орчуулга  &  Нотариат Даатгал  &  Татвар Үсчин  &  Гоо сайхан ЗарлалСонин хачинЧөлөөт цаг Захиалгат худалдаа
 
BidMongol Express Aircargo US - MGL 1кг-нь $10.00 Даваа, Пүрэв гариг бүр.Утас : 1-(510) 837-4704  


Мэдээ мэдээлэл

   
  Амлаагvй амлалтыг эс биелvvлэхээ таслан зогсоо!  
     
 

Эрх баригчид эх орны хишгээс олгож, амлалт биелvvлж эхэлсэндээ тайвшран шинээр амлалт авахаас зайлсхийж байгааг бид эрс буруушааж байна. Засгийн газар, УИХ-д суудалтай намууд нэн шаардлагатай шинэ тєрлийн амлалтуудыг нэмж авахгvй байгаа бєгєєд тvvнийгээ биелvvлэхээс бултан зайлсхийж байна.

Тєрийн албан хаагчид цалингаа хоёр дахин нэмэхийг шаардаж болж байхад єєрсдийнхєє цалин орлогыг єєрсдєє олдог бид ялгаварлагдан гадуурхагдах ёсгvй. Цалинг нэгмєсєн хавтгайруулан нэмэхийн зэрэгцээ бусад тєрлийн орлогыг ч эрс олшруулахыг бид хатуу шаардаж байна. Их хаан Е.Чингисийн зурагтай монгол тєгрєг маань чихрийн цаас болтлоо vнэгvйдэж, цалин орлого тооны хувьд нэмэгдсэн ч худалдан авах чанарын хувьд хасагдах тул бид улсаас шинэ тєрлийн тэтгэмж, халамж, хувь, хишиг, нєхєн олговор олгохыг шаардаж байгаа юм.

Энэхvv эс амлалтыг vл биелvvлэхээ таслан зогсоохыг шаардаж дараах мэдэгдлийг гаргаж байна. Шаардлагыг хvлээн авахгvй бол бид эх орны хишиг зэрэг хуучин амлалтыг хvлээн авахаас татгалзах, єлсєхєє єєрсдєє гэнэт зогсоох, нэг дор их хэмжээгээр хvнс хэрэглэж, эмнэлэгт хэвтэх зэрэг тэмцлийн шинэ хатуу хэлбэрт шилжих болно.

Vvнд:

1. Хvvхдийн мєнгє авч байсан хvvхэд сайн дураар насанд хvрснийг харгалзан, 7 хоног тутамд Баасан гаригийн цэнгvvний тэтгэмж олгох

2. “Эх орны vйлдвэрийн хишиг”-ийг бараа бvтээгдэхvvнээр олгох Архи, шар айраг, талх, боорцог, гурил, хиам гэх мэт хvнсний бvтээгдэхvvн

3. Шинээр 3 хvртэлх удаа гэр бvл болсон болон хуучин гэрлэлтээ буцаан сэргээсэн, 20-оос дээш жил тогтвортой байсан бvх насны хосод нэг сая тєгрєгийн тэтгэмж олгох

4. Алдарт эцгийн 1,2-р зэргийн одон бий болгож, урамшуулал олгох

5. Иргэн бvрт уул уурхайн 7 га бvхий ашиглалтын лиценз олгох, иргэн бvртэй хєрєнгє оруулалтын гэрээ байгуулах, тєрєєс хєрєнгє оруулах

6. Хугацаа хэтэрсэн банкны єр зээлийг тєрєєс даах, бизнесийн бvх тєслийг тєрєєс санхvvжvvлэх, алдагдлыг нь тєсвєєс хариуцах

7. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг vргэлжлvvлэхийн зэрэгцээ тэжээгчээ алдаагvйн тэтгэмж олгох

8. Иргэн бvхэнд хvйтний улиралд маск, дулаан ємд, тvлшний, дулааны улиралд харшил, нарнаас хамгаалах тосны болон амралтын мєнгє олгох буюу Vйлдвэр, худалдааны яамны харъяанд аймаг, дvvрэг бvрт vнэгvй дэлгvvр байгуулан ажиллуулах

9. Биеэ vнэлэгчдийн хvнд хортой хєдєлмєрийн нєхцлийг харгалзаж, НХХЯ-наас цаг, хоногийн vйлчилгээний тарифыг єсгєн тогтоож мєрдvvлэх, “Нийгмийн хонгор” одон бий болгож, ажил vvргээ гvйцэтгэж яваад нас барсан тохиолдолд нvцгэнээр нь Алтан-Єлгийд нутаглуулах

10. Ажилгvйдлийн тэтгэлэг дээр нэмж ажилтай хvний тэтгэлэг олгох

11. Бvх иргэдийг “Єглєєний цай”, “Vдийн цай”, “Оройн зоог” хєтєлбєрт хамруулах, улсын гуанзны нэгдсэн сvлжээ байгуулах

12. Машинтай иргэдэд шатахууны тэтгэмж, малтай иргэдэд мах, сvvний хєнгєлєлт олгох, улсын такси бааз, тєрийн ємчит сангийн аж ахуй, тариа бригад байгуулах

13. Оюутны бус тэтгэмжийг 108 мянган тєгрєгєєр тогтоон, сар бvр олгох

14. Ямааны ноолуурын мєнгийг сэргээх, бусад малын ноос, шир, тавхай, зогдор, саваг, савар, эвэр, туурай, сvvл, хєєврийн мєнгийг кг, см-ээр тогтоон олгох

15. Чєлєєт уран бvтээлчдийн зохиол бvтээл, тасалбар, цомгийг тєрєєс худалдан авах, заалыг vзэгчдээр байнга дvvргэх, дvvрэхгvй бол хохирлыг барагдуулах, тєрийн яам, агентлаг бvр рок, поп, хип хоп зохиолын дууны клип захиалан бvтээлгэх

Шаардлагын хариуг 72 цагийн дотор мэйл, мэссенжер, спам, мессеж, гар утас, факс болон биеэр авна. Хариу єгєхгvй бол заавал авна.

АМЛААГVЙГ НЭХЭХ АРД ТVМНИЙ УЯНГЫН ХОЛБОО

МОНГОЛЫН ЦАЛИН АВАГЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТVР ЗЄВЛЄЛ

ХУВИАРАА ХЄДЄЛМЄР ЭРХЛЭГЧ, ХУВИЙН БИЗНЕСИЙН VЭ

VНДЭСНИЙ БИЕЭ VНЭЛЭХ УРЛАГИЙН “МОНГОЛЖИНГУА” ХЄДЄЛГЄЄН

“МОНГОЛ ФЭНГШVЙ, VЙЛДВЭРИЙН КVНФV,” ДЭВЖЭЭ

МОНГОЛ ЭЦГVVДИЙН “ХАНХАР” КЛУБ

ГЭР БVЛИЙН “ТОГТВОРТОЙ ТVНШЛЭЛ” ТЄСЄЛ

ЧЄЛЄЄТ УРАН БVТЭЭЛЧДИЙН “КАПИТАЛИСТ РЕАЛИЗМ” АССОЦИАЦ

КОММУНИЗМЫГ СЭРГЭЭН ТОГТООХ “ЛЕНИН АМЬД” ЖИГVVР

 
   
 

The player will show in this paragraph

Нэвтрэх хэсэг
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
 
 
Захиалга өгөх
Сүүлийн сэтгэгдэлүүд
Converse-iin ket zahiaval her udaj ireh bol? bas niit ortog n hed boloh bol? de_micheel@yahoo.com ruu helj tus bolooch.
tanaihaar puuz zahialj avchrulval hed boloh ve hariug ene haygaar ugch tus bolooroi hero_mg91@yahoo.com
tanaihaar puuz zahialj avchrulval hed boloh ve hariug ene haygaar ugch tus bolooroi
yasan vnetey ymbe 90 griin gvrj nogoon tsaig 5$ r zaraad bhdaa yahaw de
SAMSUNG DIGITAL APRAT-100d belner zarya. mun 99191739-210d, 99810872,99315033-10d, 2 simtei utas-70d zarna,UTAS 93142880
 
Санал сэтгэгдэл
Зочдын тоо
Нийт хандалт: 17589
Нийт сэтгэгдэл: 37
 
 
 
 
 
|
|
|