Сагсанд (1) бараатай
   Bayshop Ачаа тээвэр  &  Зууч Орчуулга  &  Нотариат Даатгал  &  Татвар Үсчин  &  Гоо сайхан ЗарлалСонин хачинЧөлөөт цаг Захиалгат худалдаа
 
BidMongol Express Aircargo US - MGL 1кг-нь $10.00 Даваа, Пүрэв гариг бүр.Утас : 1-(510) 837-4704  


Мэдээ мэдээлэл

   
  Их Британи нисгэгчгүй сөнөөгч бүтээлээ  
     
 

 

Алсын зайд байгаа байд цохилт өгөх чадвартай нисгэгчгүйгээр, алсын удирдлагаар нисэх чадвартай “ирээдүйн, байлдааны онгоц” бүтээж чадлаа гэж Их Британийн Батлан Хамгаалах Яам мэдээллээ. Кельтийн аянгын бурхан “Taranis”-ын нэрээр нэрлэсэн уг онгоцыг Вартонд байрладаг “BAE Systems” бүтээсэн бөгөөд даваа гаригт танилцуулсан байна. Анхны эх прототайп загварыг 142.5 сая паундын зардлаар бүтээсэн бөгөөд бараг радарт баригддаггүй үл үзэгдэх технологиор тоноглогдсон байна. Батлан Хамгаалах Яамнаас хийсэн хэвлэлийн мэдээлэлд “Taranis” нь ирээдүйд бүтээгдэх байлдааны зориулалтын, нисгэгчгүй онгоцнуудын эх загвар болж байна гэж дурдсан байна.


Уг хөлгийг тагнуулын ажиллагаа, ажиглалтанд ашиглаж болох бөгөөд багийнхан нь аюулгүйгээр газар байрлаж байхад онгоц нь дэлхийн хаана ч хүрч нисэж очиж чадна. Түүнчлэн хүчин чадлыг нь шалгасан тестүүдийг амжилттай давбал уг тийрэлтэт сөнөөгч онгоцыг бөмбөг болон пуужингаар зэвсэглэх боломжтой бөгөөд алсын зайд, бүр өөр тивд байгаа байд хүртэл цохилт өгч чадах болно гэж ярьж байна.

Одоо цэргийн технологид ашиглагдаж байгаа “Predator”, “Reaper” зэрэг дронууд пуужин тээх хүчин чадалтай ч эдгээрийг зөвхөн агаарын хувьд ноёрхсон орон зайтай Ирак, Афганистан зэрэг газруудад л хэрэглэж байна. “Taranis бол жинхэнэ цахиур хагалсан төсөл. Энэ бол Их Британийн хэрэгжүүлж байгаа энэ төрлийн анхны төсөл бөгөөд манай улс батлан хамгаалах технологиор дэлхийд тэргүүлж байгааг харуулж байна” гэж Олон Улсын Аюулгүй байдлын стратегийн сайд Жерард Ховарт ярьж байна. “Taranis”-ыг “BEA Systems”, “Rolls-Royce”, “QinetiQ”, “GE Aviation” зэрэг компаниудтай хамтран бүтээсэн бөгөөд бүтээхэд гурван жилийн хугацаа зарцуулсан байна.
 
   
 

The player will show in this paragraph

Нэвтрэх хэсэг
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
 
 
Захиалга өгөх
Сүүлийн сэтгэгдэлүүд
cobe2k4 37.5 razmertaig zahival hed orchim boloh bol chamia_b88@yahoo.com hariu
Converse-iin ket zahiaval her udaj ireh bol? bas niit ortog n hed boloh bol? de_micheel@yahoo.com ruu helj tus bolooch.
tanaihaar puuz zahialj avchrulval hed boloh ve hariug ene haygaar ugch tus bolooroi hero_mg91@yahoo.com
tanaihaar puuz zahialj avchrulval hed boloh ve hariug ene haygaar ugch tus bolooroi
yasan vnetey ymbe 90 griin gvrj nogoon tsaig 5$ r zaraad bhdaa yahaw de
 
Санал сэтгэгдэл
Зочдын тоо
Нийт хандалт: 17692
Нийт сэтгэгдэл: 38
 
 
 
 
 
|
|
|