Сагсанд (0) бараатай
   Bayshop Ачаа тээвэр  &  Зууч Орчуулга  &  Нотариат Даатгал  &  Татвар Үсчин  &  Гоо сайхан ЗарлалСонин хачинЧөлөөт цаг Захиалгат худалдаа
 
BidMongol Express Aircargo US - MGL 1кг-нь $10.00 Даваа, Пүрэв гариг бүр.Утас : 1-(510) 837-4704  


Мэдээ мэдээлэл

   
  Кабулд олон улсын бага хурал эхэлнэ  
     
 

 

 

Афганистаны эрх баригчдын нэрлэснээр “шилжилтийн үйл явцын эхлэлийг тавих” олон улсын бага хурал өнөөдөр Кабулд хуралдаж эхлэх бөгөөд 40 орны гадаад харилцааны сайд нар оролцож, талибаны хөдөлгөөнтэй нээлттэй хэлэлцээ хийх, Афганистаны засгийн газрын удирдах чадварыг бэхжүүлэх эдийн засгийн арга хэмжээ авахад чиглэсэн асуудал хэлэлцэх юм байна.

Нийт 70-аад орны төлөөлөгчид оролцох бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон байлцах ба тус орны эрх баригчид аюулгүй байдлыг хангах онцгой арга хэмжээ авч байгаа аж.

Сүүлийн нэг жилийн туршид барууны орнуудын хатуухан шүүмжлэлд өртөөд байгаа  ерөнхийлөгч Хамид Карзай бага хурлыг нээж үг хэлэх ба НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-мун болон Дэлхийн банк, НАТО-гийн өндөр албан тушаалын хүмүүс оролцоно.

Афганистаны засгийн газар 7 дугаар сарын 19,20-ны өдрийг амралтын өдөр болгон тогтоож, хуралд ирэх зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хотын төвөөр явахгүй байхыг хүсчээ.

Бага хурлаар хэлэлцэх гол маргаантай асуудлын нэг нь Карзайн “энхийн төлөвлөгөө” болох ба тэрээр ойрын таван жилд 36000 талибаны босогчдыг нийгэмд эгүүлэн оруулах зорилгоор 784 сая долларын төсөл хэрэгжүүлэх саналыг дэвшүүлсэн юм.

Афганистаны Гадаад харилцааны яамны мэдээгээр тус орны 34 мужийн 22-т байрлах 4000 суурин газрыг энэхүү хөтөлбөрт хамруулах гэж байгаа аж.

Талибаны хөдөлгөөнтэй хэлэлцээ хийх санал хүчний байр суурьтай холбоотой бөгөөд ерөнхийлөгч Барак Обама 2011 оны 7 дугаар сараас эхлэн АНУ-ын цэргийг Афганистанаас гаргаж эхлэхээ мэдэгдсэн хэдий боловч бүрэнмөсөн гаргаж дуусах асуудал хэдэн жилээр үргэлжлэх юм.

Хүний эрхийн байгууллагууд бага хурлын үйл явцад шүүмжлэлтэй хандаж, бослого гаргагчдыг тохь тухтай болгох гэж эмэгтэйчүүдийн эрхийг хөсөрдүүлж болохгүй гэж шүүмжилж байгаа бол Оксфамын хүмүүнлэгийн байгууллага “хоосон амлалтаа” орхиж, ард иргэдийг ядуурлаас гаргах хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байна.

Гэвч Карзайн төлөвлөгөө цэвэр эдийн засгийн шинж чанартай ба “үндэсний хөгжлийн стратеги зорилт” хэмээн нэрлэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 8 тэрбум 264 сая долларын хөрөнгө оруулалтыг дэмжихийг хүсч байгаа аж.  Энэ төслөөр хар тамхины тариаланд сүйрсэн улс орны хөдөө аж ахуйг сэргээн босгох зорилтыг дэвшүүлж байгаа юм.

2001 онд АНУ Афганистанд цөмрөн орсноос хойш энэ орны “сэргээн босголт”-ын үйлст зориулан дэлхий нийт 40 тэрбум доллар зарцуулсан боловч 30 жилийн турш дайн байлдааны хөлд нэрвэгдэж буй тус орон сэхэл авч чадахгүй байгаа бөгөөд НҮБ-аас гаргасан  Хүний хөгжлийн үзүүлэлтээр хойноосоо гуравдугаар байр эзэлж байгаа аж.
 
   
 

The player will show in this paragraph

Нэвтрэх хэсэг
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
 
 
Захиалга өгөх
Сүүлийн сэтгэгдэлүүд
cobe2k4 37.5 razmertaig zahival hed orchim boloh bol chamia_b88@yahoo.com hariu
Converse-iin ket zahiaval her udaj ireh bol? bas niit ortog n hed boloh bol? de_micheel@yahoo.com ruu helj tus bolooch.
tanaihaar puuz zahialj avchrulval hed boloh ve hariug ene haygaar ugch tus bolooroi hero_mg91@yahoo.com
tanaihaar puuz zahialj avchrulval hed boloh ve hariug ene haygaar ugch tus bolooroi
yasan vnetey ymbe 90 griin gvrj nogoon tsaig 5$ r zaraad bhdaa yahaw de
 
Санал сэтгэгдэл
Зочдын тоо
Нийт хандалт: 17693
Нийт сэтгэгдэл: 38
 
 
 
 
 
|
|
|